“Honda” Их Британи дахь үйлдвэрлэлээ түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-14 14:03:49

ЛОНДОН. /NHK/. Японы “Honda” автомашин үйлдвэрлэгч компани хагас дамжуулагчийн хомсдолын улмаас Их Британи дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг ирэх долоо хоногт түр зогсоохоор болсноо мэдэгдлээ.


Мөн коронавирусний халдвараас үүдэлтэйгээр нийлүүлэлтийн гинжин хэлхээнд саатал үүссэн нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ. “Honda” Английн Суиндон хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг ирэх баасан гаргаас хэвийн явуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Хагас дамжуулагчийн нийлүүлэлт дутагдалтай байгаа нь автомашин үйлдвэрлэлийн салбарт томоохон асуудал болж байна. Тодруулбал, “Honda” уг шалтгааны улмаас Япон, АНУ дахь үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийг бууруулаад байгаа юм. Мөн “Honda”-гийн өрсөлдөгч компаниудад ч энэ асуудал нүүрлэж, “Toyota” АНУ дахь, “Nissan” Япон дахь үйлдвэрлэлээ тус тус бууруулжээ. 

Холбоотой мэдээ