Өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-30 13:27:51

"Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" өртөөчилсөн арга хэмжээг Булган аймаг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээ нь шинээр бий болж ашиглалтанд ороод байгаа Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд 6 сарын 1-ний 12 цагаас эхэлнэ.

Тэнд Хүүхэд хөгжих эрхтэй, Хүүхэд хамгаалуулах эрхтэй, Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй, Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй, Эрүүл хүнс - Гэр бүлийн баталгаа нэртэй өртөөнүүд ажиллаж мэдээ мэдээлэл, тусламж зөвлөгөөгөөр үйлчлэх гэнэ. Энэ өдөр аймгийн ХЖТ - т 14, 16 цагуудаас хүүхэд багачуудад зориулсан, инээдмийн "Норовын намтар" жүжиг тоглогдож, нүүдлийн цирк ажиллана. Нүүдлийн циркийг Булган аймгийн Нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тасалбарын үнэ 8000 төгрөг болж хямдарсан байна.

Мөн энэ үеэр ЦГ, ЭМГ - ууд ард иргэд, баярын бяцхан эздийн   амгалан тайван байдлын бэлэн байдалд жижүүрлэж ажиллана.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ