"Бүтээн байгуулалт-2020" үзэсгэлэн зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтээн байгуулалтын шилдэг технологийн “Бүтээн
байгуулалт-2020” үзэсгэлэнг энэ сарын 23-24-нд “Мишээл Экспо”
төвд зохион байгуулна.
Монгол Улсын хөгжилд хамгийн гол байр суурь эзэлдэг бүтээн
байгуулалтын дөрвөн том салбарынхан
нэг дор цугларч, дэвшилтэт
техник технологио танилцуулан, салбарын голлох асуудлаар семинар зохион байгуулан илтгэл хэлэлцүүлэн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Ингэснээр салбаруудын
хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж
зохион байгуулагчид нь үзэж байна.
БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ, УУХҮЯ,
“Экспо Монголиа” байгууллага хамтран зохион байгуулах тус үзэсгэлэнд барилга,
зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын төлөөлөл оролцох юм.