Эрхүү хотод суух Ерөнхий консулд патент гардууллаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-17 09:18:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг өчигдөр буюу энэ сарын 16-нд гардууллаа.



Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг дэмжихийг онцолж захиад, ажлын амжилт хүсэв.


Холбоотой мэдээ