Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гүүрийн ажлыг амжилттай гүйцэтгэж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-16 16:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр зам барих бүтээн байгуулалтын газар шорооны ажил 99,6, хоолойн ажил 98 хувьтай явж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна.


Гүүрийн ажлын гүйцэтгэл есдүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай байв. Цар тахал гарсантай холбогдуулан хил орчмын дэглэм барьж, “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер Ж.Отгонбаяр “Төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажил үлдсэн. Үүнд чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Нийт 27 гүүр байгаагийн 13-ынх нь дам нурууг бүрэн тавьсан. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км-т барьсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихаар бэлтгэж байгаа” хэмээн төслийн талбайгаас мэдээлжээ.


Холбоотой мэдээ