Орон нутгийн сонгуулиар 492 албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-10 16:16:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 суманд орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах 68 хэсгийн хороо байгуулж, 492 албан хаагч ажиллана хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Сонгуулийн хэсгийн хороог “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-д заасан хугацаанд санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлсэн аж.

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 15 сумын сонгуулийн ажилтан 219 хүнийг хамруулан аймгийн сонгуулийн хорооноос гурван ажлын хэсэг гарч, сургалт зохион байгуулж, сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, сонгогчийн нэрсийн жагсаалт, нам, эвсэл сонгуульд оролцох, төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлэгчийг бүртгэх, сонгууль эрхэлсэн байгууллага, мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, сонгуулийн зардал, санал авах, сонгуулийн дүн гаргах талаар мэдээлэл, заавар зөвлөмжийг өгсөн байна.

Ингэснээр сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн болон хэсгийн хорооны гишүүд сонгуулийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж, сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил хангагдах ажээ. 

Холбоотой мэдээ