"Энхийн төлөө" тоглолт үзэгчдийн хүртээл болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗэвсэгт хүчний 016-р Бригадын "Оч" хамтлагийн гоцлол дуучин Е. Дашзэвэгийн уран бүтээлийн тоглолт өнөөдөр болно.
Цэрэг, арми, эх орон, анд нөхдийн холбоо, алдарт дайчдын яруу алдарыг магтсан "Энхийн төлөө" тоглолтод МУСТА Ц.Очирбат, ЦДБЭЧ-ын дуучин Д.Алтанхүү,Н.Түвшинжаргал, Фм 104,5 хөтлөгч, уран нугараач, дуучин О.Амаржилаас гадна хамтлагийн гишүүд бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.
Зэвсэгт хүчний 016-р Бригадын "Оч" хамтлагийн гоцлол дуучин Е.Дашзэвэгийн цэрэг эх орны сэдэвтэй олон бүтээлийг үзэгчдийн хүртээл болсон бөгөөд цаашид зэвсэгт хүчнийг сурталчилах, ирээдүй хойчийг бэлтгэх үйлст шамдаж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг