Зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-04 10:03:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Улаан Загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын тусламжийг олголоо.


Түүнчлэн тус аймгийн Улаан Загалмай хороо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтарч хөл хорионы улмаас улмаас өрхийн орлого нь зогссон, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60 дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл, хүнсний талон авдаггүй өрхүүдийг сонгож тусламж олгосон байна.

Дээрх тусламжийн багцуудыг долоодугаар сарын 3-нд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, Улаан Загалмай хорооны дарга Ч.Батзориг нар гардуулан өгсөн бол Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас коронавируст халдварын хариу арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд олгож буй хүнс болон ариун цэврийн багцийн тусламжийг зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 3-ны өдрүүдэд зорилтот бүлгийн өрхүүдэд хүлээлгэн өгчээ.


Холбоотой мэдээ