Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын хавьтагч нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-30 21:57:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын төвөөс цаг үеийн нөхцөл байдлын тухай тодрууллаа.

Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол хоёр бүртгэгдэж, шинжилгээний дээж, сорьц авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн.

Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... нь Ховд аймаг дахь БОЭТ-д тарваган тахлын сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хараахан сайжраагүй байгаа аж.

Тус сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтагч 83, хоёрдугаар хавьтагч 400 гаруй хүн байна гэж мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Тэгвэл иргэн Г-ийн дүү болох 17 настай У нь Цэцэг суманд гэртээ халуурч байна гэх мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай ажилласан юм. Тус иргэн Цэцэг сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Уг сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтагч 43, хоёрдугаар хавьтагч 400 орчим хүн байгаа аж. Эдгээр хавьтагчийг БОЭТ-д хэсэгчилсэн байдлаар болон гэрийн нөхцөлд тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байнаТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын нэг, хоёр, гуравдугаар хавьтагчийг тогтоож, хяналтад авах ажил үргэлжилж  байна.   

 

Холбоотой мэдээ