Хөрөнгийн биржид өдөрт дунджаар 1.4 тэрбумын үнэт цаас арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-27 15:41:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрч буй 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,677,328,225 төгрөгийн арилжаа хийв.

Хөрөнгийн биржийн өнгөрсөн 7 хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 36 компанийн 1,211,709 ширхэг хувьцаа  677,335,235 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар "Махимпекс", "Инвескор ББСБ", "АПУ", "ЛэндМН ББСБ", "Тавантолгой" ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжигдав. 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд "БиДиСек" ХК, "Ти Ди Би Капита" ХХК, "Инвескор капитал ҮЦК", "Бумбат-Алтай", "Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК гэсэн үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов.

6 дугаар сарын 26-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,452,466,551,872  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16160.76  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ