Хатуу хучилттай 20.3 км авто замыг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-22 14:36:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст сумын төвийг баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай холбох 20.3 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил 2019 оны гуравдугаар сард эхэлж байсан.

Энэхүү авто зам нь улсын төсөв, Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хамтарсан санхүүжилт болох нийт 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийжээ.

Тус ажлыг “Хотгор зам” ХХК-ийн хамт олон хариуцан гүйцэтгэж, энэ сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү авто замыг батлагдсан зураг төсөв, чанар, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын баг хянаж шалгажээ.

Мөст сумын иргэд  20.3 км авто зам барихаас өмнө аймгийн төв рүү явахад 5-6 цаг зарцуулж байсан. Харин шинэ авто замтай болсноор 2-3 цаг зорчих боломжтой болж байна гэж албаны эх сурвалж онцоллоо.  

Холбоотой мэдээ