Өр барагдуулахад сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-06-07 07:26:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 17. Адъяа гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр.

 

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал:  Шороо

 

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ