Билүүгийн голд хиймэл нуур үүсгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-20 09:55:52

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Билүүгийн голд ус хуримтлуулах зориулалт бүхий хиймэл нуур үүсгэх ажлыг хийж байна. Өндөр нь 20 метр, урт нь 258.5 метр бөгөөд нийтдээ 1.8 сая шоо метр ус хуримтлуулж хиймэл нуур үүсгэх энэхүү ажлыг БОАЖЯ-наас санаачлан хийж байгаа аж. Билүүгийн голд байгуулж буй энэ хиймэл нуур нь хүчин чадлаараа Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт байгаа 36 м өндөр, 3 сая шоо метр ус хуримтлах байгууламжийн дараа орох юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү байгууламж нь хүчин чадлаараа улсын хэмжээнд хоёрдугаарт орох томоохон бүтээн байгуулалтын ажил болж байна.

Хиймэл нуурын усыг бэлчээр, газар тариалан услах зориулалтаар ашиглана.

 

 

Холбоотой мэдээ