“Walmart” сүлжээ дэлгүүр 50 мянган ажилтан нэмэлтээр авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-18 13:36:03

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр “Walmart” 50 мянган ажилтан нэмэлтээр хөлслөн авахаа мэдэгджээ. Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед сүлжээ дэлгүүрүүдэд ачаалал ихсэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. 


“150 мянган туслах ажилтан хөлслөн авахаа бид өмнө нь мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийн дараа бид 1 сая гаруй ажилд горилогчийн мэдээлэлтэй танилцаж, сар хүрэхгүйн хугацаанд тавьсан зорилгодоо хүрч чадсан гэдгээ дуулгахад таатай байна. Өнөөдөр бид нэмэлтээр 50 мянган туслах ажилтан авахаа мэдэгдэж байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна


Сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа учир илүү олон тооны худалдагч, ачигч, агуулахын ажилтан шаардлагатай байгааг  компани цохон тэмдэглэжээ. 


Цар тахлын нөхцөлд үйлчлүүлэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна ажилгүй болсон иргэдийг ажлын байраар хангахын тулд 150 мянган түр ажилтан авахаа компани өмнө нь мэдэгдэж байсан аж. 

Холбоотой мэдээ