Хөрөнгийн биржид 446.875 хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-07 19:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 4 дүгээр сарын 7-нд 446.875  ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, I ангилалд 10 компанийн нийт 390.810 ширхэг хувьцааг 26.3 сая төгрөгөөр арилжив. Мөн энэ өдөр II ангилалд 6 компанийн нийт 55.055 ширхэг хувьцаа 29.3 сая төгрөгөөр арилжигдсан байна. Мөн III ангилалд 2 компанийн нийт 1010 ширхэг хувьцааг 235.900 төгрөгөөр арилжив.

Энэ өдөр“Би Ди СЕК”, “Хар Хорум пропертийс”, “ЛэндМН ББСБ”, “Ард кредит ББСБ”, Сүү” ХК-ийн үнэт цаас хамгйн их өсөлттэй байв.

Өнөөдрийн арилжааны мэдээллийг энд дарж харна уу. 

Холбоотой мэдээ