0-12 насны хүүхэдтэй ажилтнуудад цалинтай чөлөө олгохыг чиглэл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-12 15:27:09
Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг заасан.
Уг шийдвэрийг орон нутагт тухайн байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын зүгээс бүх сум, агентлагийн дарга нарт чиглэл болголоо.

Холбоотой мэдээ