Луус сумын Засаг даргаар Б.Баттулгыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-06 13:58:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргаар Суварга багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан Б.Баттулгыг томилж, тэрээр ажлаа хүлээж авлаа.  

Тус сумын Засаг дарга асан Л.Цогзолмаа өвчний улмаас ажлаасаа чөлөөлөгджээ.

Б.Баттулга цэргийн алба хааж ирснээсээ хойш тус суманд ажиллаж амьдарч байгаа бөгөөд 37 жил төрийн албанд зүтгэсэн туршлагатай хүн юм.

Тэрээр 16 дахь жилдээ Суварга багийн Засаг даргаар сонгогдон ажилласан бөгөөд долоон удаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон үүрэг гүйцэтгэхдээ долоон удаа мөн тэргүүлэгчээр ажиллажээ. 

Холбоотой мэдээ