Цахим тоглоомын газар захирамж зөрчин ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-02 01:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар, тархалтаас сэргийлж Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэлд 500 гаруй цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Гэвч шөнө, оройн цагаар ажиллаж байгаа газар байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршдог "Game arena 9" нэртэй газар захирамжийг биелүүлэлгүй 4 удаа торгуулаад байна. 

Тус газрыг дүүргийн цагдаагийн албан хаагчид мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудтай хамтран өчигдөр хааж лацдан Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр дахин торгон, компьютерын процессорыг хураагаад байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтсээс тус тоглоомын газрын үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлах саналыг нийслэлд хүргүүлжээ. 



Холбоотой мэдээ