БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 204 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-21 17:13:01

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 204 болсон талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.


Шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотод сүмийн арга хэмжээнд оролцсон байжээ. Мягмар гарагт коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан 61 настай эмэгтэй БНСУ-д вирусний халдвар авсан 31 дэх өвчтөн болсон юм.


31 дэх өвчтөн энэ сарын 9, 16-нд Дэгү хотын сүмд цуглаанд оролцсон бөгөөд өнөөдөр бүртгэгдсэн коронавирусний халдварын 100 тохиолдлын 85 нь дээр дурдсан сүмд очсон хүмүүс байгаа ажээ.


“Уг шашны байгууллага Хятад тэргүүтэй олон оронд салбартай бөгөөд сүмийн гишүүдийн дунд Хубэй мужид зорчсон хүмүүс байгаа эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ