12 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-12 14:13:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор орж ирсэн 27 иргэнийг тусгаарлаад байгаа билээ. Тэдний 12-оос нь шинэ коронавирусний халдварын шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсны хариу сөрөг гэж гарчээ.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал хэлэхдээ "Аймгийн МХГ, ЭМГ, ОБГ, ЗӨСҮТ-өөс мэргэжлийн хүмүүс очиж газар дээр нь ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгөөд ирсэн. Тухайн 27 иргэнийг 14 хоног тусгаарлана. Тэдний хоол ундны төсвийн зардлыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн" гэлээ. Энэхүү 27 иргэнийг Ханбогд сумын Хайрхан багийн төв дээр тусгаарлаад байгаа юм. Газар дээр нь цагдаагийн 12, Онцгой байдлын дөрөв, эрүүл мэндийн байгууллагын гурван хүн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр 15.00 цагаас аймгийн Онцгой комиссын дэргэд байгуулсан тусгай ажлын хэсэг хуралдах юм байна..