Их Британийг ЕХ-ноос гаргах тухай гэрээг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/. Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах /Brexit/ тухай гэрээг Европын парламент /ЕП/ баталлаа. Уг барим бичгийг батлах эцсийн санал хураалтыг лхагва гарагт явуулсан байна.
Гэрээг 621 депутат дэмжсэн бол 49 нь эсэргүүцэж, 13 хүн түдгэлзжээ. ““Brexit”-ийн гэрээг ЕП олонхын саналаар баталлаа. Маргааш албан ёсны бүх ажил дуусах бөгөөд ингэснээр Их Британи нэгдүгээр сарын 31-ний шөнө дунд ЕХ-ноос гарах боломжтой болно" гэж ЕП-ын дарга Давид Сассоли ЕХ-ны Зөвлөлд зориулсан санал хураалтын дүнгийн талаарх холбогдох баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа хэлжээ.
Одоо ЕХ-ны талаас гэрээг батлах үйл явцыг дуусгахын тулд тус холбооны Зөвлөл албан ёсоор батлах ёстой юм. Үүний дараа Нэгдсэн Вант Улс ЕХ-г нэгдүгээр сарын 31-нд орхих боломжтой болно.