Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-12-24 21:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.


Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Гадаад харилцааны дэд сайдтай санал нэг байгаагаа нотлов. Мөн тэрээр 2020 оны Олимпын болон Паралимпын наадамд хоёр орны тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа дурдлаа.

Холбоотой мэдээ