Шри Ланка улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-19 09:20:27

КОЛОМБО. /The Guardian/. Шри Ланка улсын шинэ Ерөнхийлөгч Готабая Ражапакса даваа гарагт тангараг өргөсөн байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт явуулсан сонгуулиар 52.25 хувийн саналаар ялалт байгуулжээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаан өндөгний баярын үеэр Шри Ланкагийн сүмүүд болон зочид буудлуудад халдлага үйлдсэний улмаас 250 гаруй хүн амиа алдсанаас хойш тус улсад анх удаа сонгууль явуулж буй нь энэ юм.


Өдгөө 70 настай Г.Ражапакса үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээнүүдэд голчлон анхаарна хэмээн кампанит ажлынхаа үеэр мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Махинда Ражапаксагийн дүү юм. М.Ражапакса 2005-2015 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. 

Холбоотой мэдээ