Хөвсгөлийг зорих гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-16 15:24:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын тулгуур бүс болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад жуулчдын тоо өнгөрсөн жилээс 2 дахин нэмэгдсэн байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар дотоодын 56534, гадаадын 26137 жуулчин зочилсон гэж Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.

Гадаад жуулчдын ихэнх нь буюу 17000 нь Ханхын хилээр орж ирсэн байна. Харин дотоодын жуулчдын тоо өмнөх оноос буурчээ. Энэ нь бороо их орсны улмаас үер бууж зам даваа хаагдаж байсантай холбоотой гэнэ. 2018 онд дотоодын 92147, гадаадын 8998 жуулчин ирсэн аж. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд "Мөсний баяр", "Цаатан фестиваль", "Алунгоо эхийн сургааль", "Сарлагийн баяр"-ыг тогтмолжуулсан бөгөөд 50-100 цогцолбор ашиглалтад орж, Онгод төв, Соёмбо цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. 

Холбоотой мэдээ