Цагааннуур сумын нутагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-16 11:33:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг Мэнгэбулаг гэдэг газарт аймгийн төвөөс баруун хойд зүгт 341км-т, сумын төвөөс баруун зүгт 71 км-т энэ сарын 15-ны өдрийн 14 цаг 50 минутад 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус сумын Засаг дарга Ч.Даваанямаас тодруулахад “Тус газарт цаатнууд зусдаг бөгөөд одоогоор айл өрх байхгүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” гэдгийг мэдээллээ.

                                                                                                

Холбоотой мэдээ