“Ачит Ихт” ХХК Орхон аймгийн сэтгүүлчдийн дунд уралдаан зарлажээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-01 14:39:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн таван жилийн ой тохиож байна. Тус компани ойн баярынхаа хүрээнд хэд хэдэн чиглэлийн ажил төлөвлөсний нэг нь Орхон, аймаг Эрдэнэтэд хотод үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлажээ.

Энэхүү уралдаан нь “Ачит-Ихт” ХХК-ийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил, төсөл хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бодлого болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг үнэн бодитой, баттай эх сурвалжаас, сэтгүүл зүйн бүхий л төрөл жанраар олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. 

Уралдаан нь телевиз, вэб сайт, цахим гэсэн төрлөөр явуулна. Уралдаанд оролцогчдын бүтээлийг 11 дүгээр сарын 15-20-нд  хүлээн авах гэнэ. Шалгарсан бүтээлийн шагналыг 11 дүгээр сарын 25-нд хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр гардуулна. Шагналын санд  телевиз, цахим төрөлд  I  байр  4 сая, II байр  2,5 сая,  III байр 1,5 сая төгрөг бол сайт, цахим төрөлд  I  байр  3 сая, II байр  2 сая, III байр 1 сая төгрөг юм.

 

 

Холбоотой мэдээ