"2000 цааны баяр" тайгад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-13 16:25:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж 2000 давсан тул ирэх 8 дугаар сарын 16,17-ны өдөр "2000 цааны баяр"-ыг цаатан иргэдийн аж төрдөг тайгад хийхээр болжээ. 

Тус баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд одоогийн байдлаар баярт ОХУ, Норвеги, Дэлхийн цаачдын холбооны төлөөлөгчид ирж оролцохоор болсон байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор цааны тоо 2396 толгойд хүрч өмнөх оноос 167 толгойгоор өсчээ. Цаан сүрэг сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж 2016 онд анх 2000-д хүрч 2040 цаа тоолуулж байсан бол 2017 онд 2229 цаа тоолуулж жилээс жилд нэмэгдсээр байгаа ажээ.

Холбоотой мэдээ