Ховд аймагт цөмийн болон рентген тоног төхөөрөмж ашигладаг 7 байгууллага бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-02 12:06:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэн таны төлөө мэргэжлийн хяналт” сарын аян зохион байгуулж байна.

Тус аяныг БОЭТ, "Ач заяа", "Ариун шүд", Сувдан шигтгээ эмнэлэг, УЦУОШГ, Ховд нисэх буудал, Ховд их сургууль зэрэг рентген аппаратыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллага дээр өрнүүлнэ.

Ховд аймгийн хэмжээнд цөмийн болон рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 байгууллага бий. Үүнээс мэргэжлийн тусгай зөвшөөрөл авсан 2 аж ахуйн нэгж байгаа юм. Бусад байгууллага нь тусгай зөвшөөрөл авах  эрх зүйн бичиг баримтаа бүрдүүлж байгаа гэж албаныхан онцоллоо.

Энэхүү аяны хүрээнд 5 бүлгийн 25 ажил хийхээр төлөвлөж байна. ТухайлбалЖимс жимсгэнэ хүнсний ногоонд изотопын хяналт шинжилгээ хийх, төвлөрсөн болон гүний худгийн уснаас цацрагийн шинжилгээ авах, хил орчмын хөрсөнд цацрагийн хэмжилт хийх зэрэг төлөвлөгөөт шалгалт явуулах юм. Ингэснээр цацрагийн ионжуулагч тоног төхөөрөмжийн ашиглалтын стандартын шаардлага хангагдаж, иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Түүнчлэн цөмийн болон цацрагийн аюулгүй байдал гэдэг нь рентген оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжөөс ялгарч байгаа ионжуулагч цацраг бөгөөд хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байх, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг цацрагтай ажиллагсад бүрэн хэрэглэж хэвших, оношилгоо хийсэн үед тухайн өвчтөнд тогтмол хамгаалах хэрэгсэл хийх зэрэг давуу талыг аяны үр дүнд бий болгох ажээ.   

“Иргэн таны төлөө мэргэжлийн хяналт” сарын аяныг МХЕГ-ын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас санаачлан  улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.  


Холбоотой мэдээ