Баянжаргалан “Хүмүүн бичиг” сонины хамгийн олон захиалагчтай сумын нэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-10 16:38:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид “Хүмүүн бичиг” сониноо захиалж, хамгийн олон захиалагчтай сум боллоо. 

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Хэлний бодлогын салбар зөвлөл”-ийг байгуулж, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчид, иргэддээ эзэмшүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа аж. 

“Хэлний бодлогын салбар зөвлөл”-өөс монгол бичгээрээ бахархах бахархлыг бий болгох зорилго тавин, төрийн албан хаагчдад сургалт явуулж, бие даан унших, бичих дадлага хийлгэж, “Босоо монгол бичгээр хэн хамгийн сайхан бичих вэ?” уралдаан зарлаад байгаа юм.

Тус сумын Засаг дарга Т.Цэвэлмаа “Монгол бичгээр сургалт явуулж, төрийн албан хаагчид болон иргэдийнхээ унших, бичих чадварыг нэмэгдүүлэхэд монгол бичгээр хэвлэгдэн гардаг сонин, хэвлэл, ном сэтгүүл ихээхэн хэрэгцээтэй байдаг юм байна. Тиймээс бид “Хүмүүн бичиг” сонинг захиалсан, цаашдаа ч энэ чухал сонины захиалагч, уншигчдын тоог нэмэгдүүлнэ” гэсэн юм.


 

Холбоотой мэдээ