Зүүнхангай суманд 47,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-08 21:24:36

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 5-6-ны өдөр болсон Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Зүүнхангай суманд 47,4 сая төгрөгийн 22 төрлийн ажил хийхээр болж, хөрөнгө оруулалтын санамж бичигт сумын Засаг дарга гарын үсэг зурсан байна.  

Тухайлбал, 10 сая төгрөгийн санхүүжилт бүхий хүүхдийн шүд эрүүлжүүлэх хөтөлбөр, 5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 6 настай хүүхдийн анги тохижуулах төсөл, гурван сая төгрөгийн санхүүжилт бүхий сумын төв гудамжинд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг хийх, мод тарих зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийхээр болжээ. Эдгээр хөрөнгө оруулалтыг тус сумын харъяат, Улаанбаатар хот болон бусад аймаг хотуудад ажиллаж, амьдарч байгаа сайн санаат Зүүнхангайнхан сэтгэлийн хандив болгон төрөлх сумандаа хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Холбоотой мэдээ