“Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-15 15:53:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, өнөөдөр (2 дугаар сарын 15-нд) нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, хэлтэс, агентлагийн удирдлагууд, төрийн байгууллагын ажилтнууд, Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 100 орчим хүн оролцжээ.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд хийгдэх ажлууд” илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ “2019 он бол аймгийн Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай, онцлог жил, тиймээс бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэхэд иргэдийн оролцоо, төрийн ажилтнуудын хариуцлага маш чухал юм” хэмээн онцолж, 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг танилцуулсан юм.


Энэ онд Дундговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23,2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвлөсөн нь өмнөх оныхоос 3 дахин их байгаа юм.

2019 онд тус аймагт Дулааны станц баригдах ажлыг эхлүүлж, Цэвэршүүлэх байгууламж баригдаж, суурийг нь тавиад олон жил царцсан байсан Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг эхлүүлж, аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг барьж дуусгах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ