ОНХС болон орон нутгийн хөрөнгөөр 1,3 тэрбум төгрөгийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-19 16:08:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2018 онд Дундговь аймагт ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар  709.3 сая төгрөгний төсөвт өртөг бүхий 9, харин Орон нутгийн хөрөнгөөр  674.0  сая төгрөгийн төсөвт өртөгтэй 3 ажлыг гүйцэтгэхээр төсөвлөснөө 100 хувь гүйцэтгэжээ.

Тэдгээр ажлаас Сайнцагаан сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын гадна цахилгаан, Говь-Угтаал сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын орон сууц, Сайнцагаан сумын гэрэлтүүлэг, Сайнцагаан сумын 10, 11 дүгээр байрны гадна фасад, тус сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж, аймгийн төвийн ногоон байгууламжийн хайс, хашаа, Дашгэмпэллин хийдийн гадна дулааны шугамын ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин аймгийн ЗДТГ-ын хурлын заалнуудын их засварын ажил 95 хувьтай, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна.

500.0 сая төгрөгний өртөг бүхий Сайнцагаан сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын үргэлжлэлийн ажлын зураг төсөл магадлалаар баталгаажиж, 2019 онд үргэлжлүүлэн хийгдэхээр хойшлогдсон бол Өвлийн нарлаг хүлэмжийн цахилгаан хангамж, гадна цэвэр усны ажил гэрээ байгуулах шатандаа явж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ