Монгол хүүхдүүд олон улсын цээж тооллын тэмцээнээс 47 шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-12-11 10:09:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Куала Лумпур хотод  энэ сарын 9,10-нд “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. 

Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд 9 ангилалд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд нийт 53 суралцагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож, 47 шагнал хүртжээ. Тодруулбал, нэг суралцагч ГРАНД ЧАМПИОН, 16 суралцагч ЧАМПИОН, 20 суралцагч АЛТАН ЦОМ, 10 суралцагч МӨНГӨН ЦОМ хүртэж, Монголын оюуны спортын түүхэнд гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ