Баривчлагдан саатуулагдсан Украины цэргийн албан хаагчдыг суллахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /ВВС/. Керчийн хоолойд баривчлагдан саатуулагдсан Украины цэргийн албан хаагчдыг суллахыг Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант уриалжээ. Украины гадаад хэргийн сайд Павел Климкинтэй утсаар яриа хэлэлцээ хийснийхээ дараа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан ийнхүү уриалсан байна.
Украины баривчлагдан саатуулагдсан 24 цэргийн албан хаагчийг Орос улс даруй
суллаж, нөхцөл байдлыг намжаах шаардлагатай гэж Ж.Хант үзэж байна
Украины Тэнгисийн цэргийн хүчний 3 хөлөг онгоц энэ сарын 25-нд Хар тэнгисээс
Азовын тэнгист хүрэхдээ ОХУ-ын усан орон зайгаар нэвтрэх цэргийн хөлөг онгоцны журмыг
зөрчсөн юм. Тэднийг албадан зогсоох үүднээс хилчид зэвсэг хэрэглэж, саатуулжээ.
Украины гурван цэрэг хөнгөн шархдаж, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан Оросын эрх баригчид улсын хилийг зөрчсөн
хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Украины Тэнгисийн цэргийн хүчний хөлөг
онгоцуудад сууж явсан бүх хүнийг баривчлан саатуулсан байна. Оросын тал энэ
явдлыг өдөөн хатгалга гэж үзэж байгаа юм. Харин Украины эрх баригчид энэ үйл
явдалтай холбогдуулан дайны байдал тогтоосон бол Европын Холбоо болон Умард
Атлантын гэрээний байгууллага тус нөхцөл байдлыг намжаахыг уриалж байгаа юм.