Мартын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭЭмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8" баярын өдөр маргааш тохиож байгаа тул автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг зогсоодог юм.
Ж.Батсайхан