ИТХ-ын хамт олон Улаан загалмайн хорооны гишүүн байгууллагаар элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-24 16:28:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжиж гишүүн байгууллагаар элсэж, тангаргаа өргөн, үнэмлэхээ гардан авчээ.

Тус аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар алтан гишүүн, Л.Гончиг, Н.Ууганцэцэг, Т.Өлзийбадрах нар онцгой гишүүн, бусад ажилчид энгийн гишүүнээр элссэн аж.

“Ийнхүү албан байгууллагын хамт олон улаан загалмайн хорооны  гишүүнээр элссэнээр анхан шатны тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх, ажлын байрны стресс, менежмент, нийгэмд сэтгэлзүйн тусламж үзүүлэх зэрэг сургалтыг үнэ төлбөргүй авна. Мөн гишүүний татварын мөнгөөр гамшиг зовлонд нэрвэгдсэн хэн нэгэнд тусламж үзүүлж байгаа сайн санааны тус буян” гэж УЗХ-ны мэргэжилтэн П.Баатармаа хэлэв. Тус аймгийн хэмжээнд нийт хүн амын  2,9 хувь буюу 4000 орчим иргэд Улаан загалмайн гишүүн юм.

                                                                                   Б.Гантуяа  

Холбоотой мэдээ