Баян-Өлгийд сурагчдын сурлагын чанарт ахиц гарахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 08:33:03

Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сурагчдын сурлагын чанар 21-р байран дээрээ байсаар байна. Ямар ч арга хэмжээ аваад ч өөдлөөгүй. Сургалтын орчин, сурах бичгийн чанар, хүртээмж, багш нарын мэдлэг хариуцлага, боловсролын байгууллагын менежментийн чадвар, сургалтын хөтөлбөрийн бүтэц гэсэн янз бүрийн шалтгаан тоочдог боллоо.

Харин хүүхэд, гэр бүлийн байгууллагын ажилтан Ж.Данагүлийн ярьж байгаагаар бол дээрх шалтгаанууд байгаагийн дээр хүүхдийн хүмүүжлийн асуудал нэрмээс болж байгаа гэнэ. Тухайлбал хүүхдүүд хар багаасаа эхлээд гар утас, телевизор, интернэтээс салахгүйд хүрсэн. Гэр бүлийн хүчирхийлэл байгаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалалтанд авах байргүй. Гэр бүл салалт байгаа. Мөнгөний ханш хэд дахин буурсан атлаа алимент-тэтгэмжийн хэмжээ хорин жилийн өмнөх хэвэндээ байна. Эцэг эхчүүд оройн цагаар хяналт тавьдаггүй. Ахлах ангийн охид жирэмслээд хүүхдээ зулбуулдаг болсон гэнэ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ