Ховд их сургууль шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-04 09:58:24

Ховд/МОНЦАМЭ/.Монголын багш нарын баярыг тохиолдуулан Ховд их сургууль багш нарынхаа дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа.“Шилдэг сурах бичиг, гарын авлага”, “Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл”, “Шилдэг нэг сэдэвт зохиол”, “Багшийн заах арга, технологи”, “Тэргүүний тэнхим” гэсэн таван номинациар уралдаан зарлаж, төрөл тус бүрээр шалгаруулав.

“Шилдэг заах аргач технелогич багшийн төрөлд Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн багш, магистр С.Өлзийжаргал тэргүүн байр, Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, дэд проф Д.Саруул дэд байр, Биеийн тамирын тэнхимийн багш, магистр Ч.Түвшинсайхан гутгаар байр эзэллээ. Шилдэг сурах бичиг, гарын авлагын төрөлд Боловсрол судлал аргазүйн тэнхимийн багш, доктор Г.Нямдаваагийн “Эх хэлний боловсрол” дэд байр, Түүх нийгмийн Ухааны тэнхимийн багш, профессор Б.Батмөнхийн “Монголын эртний түүх лекцүүд” удаах байрт шалгарав.

Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлийн төрөлд Биологийн тэнхимийн багш, магистр М.Отгонбаатарын “Пятьдесят лет после интодузций: популяция ондатры озера Хар-Ус, Западная Монголия”өгүүлэл тэргүүн байр, доктор Д.Дарьхандын “A new cinnamolphenethylamina derivative from a Mongolian Allium species, Allium carolinianum” өгүүлэл дэд байр, Европ судлалын тэнхимийн багш Б.Гүндэгмаагийн “Образ осла в наивном языковом сознаний носителей монгольского языка вопросы психолингвистики“ өгүүлэл гутгаар байрт шалгарав.

Шилдэг нэг сэдэвт бүтээлийн төрөлд Түүх нийгмийн ухааны тэнхимийн багш, профессор М.Ганболдын “Ховдын Тувачуудын хураангуй түүх” бүтээл тэргүүллээ. Химийн тэнхимийн багш,доктор А.Амаржаргалын "Ашигтай загварын гэрчилгээ", ”Ялаа батганын өндөг авгалдай устгах Мон ларвиц” бэлдмэл зэрэг бүтээлүүд дэд байрт шалгарсан байна.


                                                                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ