БНХАУ-ын Датун хоттой хамтын ажиллагааны талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-01 11:18:51

Ховд/МОНЦАМЭ/.БНХАУ-ын Шанси мужийн Датун хотын гадаад харилцааны албаны Тамгын газрын дарга Лу фен тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа.

Албаны төлөөлөгчдийг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон албаныхан  хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, онцлог, бүтээн байгуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч  хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгыг дэмжиж томоохон төсөл хэрэгжүүлэх, эдийн засгийн коридор байгуулах, харилцан  ашигтай хамтран ажиллах уулзалт хэлэлцээр хийж буй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Шанси мужийн Датун хоттой Ховд аймаг хамтран ажиллах,хоёр хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг энэ оны 3 дугаар сард Бээжин хотноо болсон хоёр улсын засгийн газрын хэмжээний уулзалтын үеэр байгуулж байжээ. 


                                                                                                                                                                                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ