Компанийн засаглалыг сайжруулах Тунхаг бичигт 4 компани нэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2016-02-22 10:43:36

Монголын хөрөнгийн биржийн топ-20 индекст шинээр бүртгэгдсэн "Э транс ложистикс" ХК, "Хай Би Ойл" ХК, "Ариг гал" ХК, "Мерекс" ХК-иуд Компанийн засаглалыг сайжруулах Тунхаг бичигт нэгджээ. 

Уг Тунхаг бичиг нь хөрөнгийн зах зээлийн нүүр царай болсон топ-20 компанийг компанийн сайн засаглалын ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай байх зарчмыг зайлшгүй дагаж мөрдөх, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллах, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн 1-р ангиллын шалгуурыг хангуулахад чухал ач холбогдолтой аж.

Тунхаг бичигт нэгдсэнээр Монголын хөрөнгийн биржийн цахим хуудас, Компанийн засаглалын портал сайт болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн компанийн талаар мэдээлэл дамжуулан нийтэд түгээх боломжтой болох юм

Н.Туяа

Холбоотой мэдээ