Умард Солонгосын нисгэгчгүй онгоц руу анхааруулах гал нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-13 15:44:01

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын цэргүүд лхагва гарагт тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн Умард Солонгосын нисгэгчгүй онгоц руу анхааруулах гал нээсэн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлжээ.

“Онгоцыг Умард Солонгосын агаарын орон зай руу буцсаны дараа анхааруулах гал нээсэн” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна. Энэ будлиан Дорасан хилийн ажиглалтын цэгээс холгүй орон нутгийн цагаар 14 цаг орчимд гарчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ