Пакистанд дэлбэрэлт болж, наад зах нь 15 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-13 15:29:49

ИСЛАМАБАД. /TASS/. Пакистаны баруун өмнөд нутагт дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 15 хүн амиа алдсан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт Кветта хотын халдварт саагийн вакцинжуулалтын төвийн ойролцоо болсон байна. “Дэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан. Амиа алдсан хүмүүсийн 12 нь цагдаа, нэг нь цэрэг, хоёр нь энгийн иргэн” гэж хотын эмх журам сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. Үүнээс өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ