Халаалт муу байгаа сургууль, цэцэрлэгүүдийг шалгалаа
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут халаалт муу байгаа сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа. Тодруулбал, 15-р сургууль, 23-р цэцэрлэг, Наран цогцолбор сургуульд очсон юм. 15-р сургуулийн уурын зуух нь хэвийн ажиллаж байгаа ч анги, танхим нь маш хүйтэн байлаа. Энэ нь цонх, ханаар дулаан алдалт их байгаатай холбоотой гэж сургуулийн багш, сурагч, ажилчид хэлж байв.
2711 өдөр