“Бизнес хөгжлийн төв”-ийг “Эрдэнэт-ШУТП”-ийн харъяанд өгөх шийдвэр гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилготой “Бизнес хөгжлийн төв”-ийг “Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ-ын харъяа болгох шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргалаа. Учир нь “Бизнес хөгжлийн төв” нь өрхийн бизнес эрхлэгч, “Эрдэнэт- ШУТП” ОНӨҮГ нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа тул үйл ажиллагааг нь уялдуулах, хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ.
“Бизнес хөгжлийн төв” нь байгуулагдсанаасаа хойш ажилгүй 159 иргэнийг оёдол, сүлжмэл, гутал оёх, хийх болон бусад чиглэлээр сургаж, үр дүнд нь 17 иргэн хамтран оёдлын цех байгуулж, 27 иргэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж, 9 иргэн томоохон аж ахуйн нэгжид ажилд оржээ. Мөн 24 иргэн такси, худалдаа үйлчилгээний салбарт ажилд орсон байна. Түүнчлэн хийсэн бүтээлээ борлуулж 2016 оноос хойш тав хүртэлх сая төгрөгийн орлого олжээ. Тус төв 20 хувийн онол, 80 хувийн дадлага заадаг тул суралцагчид нь төгсөөд өөрсөддөө ажлын байр бэлдэх бүрэн боломжтой гэж "Бизнес хөгжлийн төв"-ийн захирал Г.Аззаяа онцоллоо.
Мөн архинаас татгалзсан таван иргэнд буриад гутал хийхийг үнэ төлбөргүй заажээ. Энэ мэт амжилттай ажиллаж байгаа ч цаашид өөрсдийн ажлын байртай болох, бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох зэрэг асуудал тулгамдсан тул аймгийн Засаг даргад хандсан байна. Үүний үр дүнд “Бизнес хөгжлийн төв”-ийг “Эрдэнэт-ШУТП”-ийн дэргэд ажиллуулж үйл ажиллагааны чиглэлээ шинэ нэр төрлөөр нэмэх, гадаад харилцаагаа өргөжүүлж төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой гэж үзжээ.

Б.Оюун-Эрдэнэ