Дөрвөн гудамжийг нэртэй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын дөрвөн гудамжинд нэр өгөх, “Орхоны гудамж”-ны нэрийг солих төслийг Хот байгуулалт, барилга захиалгчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хамтран боловсруулжээ.
Үүнд Эрдэнэт –Дарханы чиглэлийн А-1001 авто замаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий Захиргаа хүртэл 1800м урт гудамжийг Ю.Цэдэнбал, Говил багийн хотын чанартай төв замаас Зэвсэгт хүчний 186 дугаар анги хүртэлх 390м гудамжийг Монгол Улсын Маршал Г.Дэмид, Баян-Өндөрийн гудамжны хойд төгсгөлөөс 1300м тахир гудамжийг “Манжуур хот”, “Эрдэнэ” багийн хэвтээ тэнхлэгийн дагуу баруун тийш нэг км урт гудамжийг “Аврагчдын гудамж” болгох гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх гудамжнуудын нэрийг шинээр өгөх юм. Харин “Эрх чөлөөний өргөн чөлөө” гудамжаас “Уурхайчин” багийн аюулгүйн тойрог хүртэлх 550м буюу “Орхоны гудамж”-ийг “Залуучуудын гудамж болгон өөрчлөх гэнэ.
Нэршил өөрчилж буй зорилго нь өнөөгийн үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагатай уялдуулуулах шаардлагатай гэж үзсэн байна. Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ