Орхон аймагт “Наурыз”-ын баяр тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт ажиллаж, амьдарч буй казак иргэд “Наурыз”-ын баяраа тэмдэглэж баярын хурлаа хийлээ. Хурлын үеэр ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 50 гаруй хүн Засгийн газар болон аймаг, орон нутгийн шагналаар шагнууллаа.
Үүнд аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалийн эзнээр Нурсахан Шөхей, Монгол Улсын “Онц тээвэрчин” –ээр Камбар Мырзахмет нарыг шагналаа.
Орхон аймагт 200 гаруй өрхийн 800 орчим казак иргэн ажиллаж, амьдарч байна. Үүний 200 нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т ажилладаг ажээ. Казак түмний уламжлалт баяр буюу “Наурыз” нь өвлийг өнөтэй давж, урин дулаан хавартай учран золгосныг бэлгэддэг юм.

Б.Оюун-Эрдэнэ