Өнгөрсөн онд 486 иргэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-20 15:49:08
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнгөрсөн онд 486 иргэнийг ажилд авсны 30 гаруй хувь нь сонгон шалгаруулалтаар, 20 хувь нь “Хамтын гэрээ”-ний заалтын дагуу эцэг, эхийнхээ оронд орсон гэж тус үйлдвэрийн Захиргааны хэлтсийнхний тайланд дурджээ.
Бусад нь ажил олгогчийн зөвшөөрлөөр, хүний нөөцийн бодлогоор ажилд оржээ. Харин тайлант хугацаанд 447 ажилтан халагдсан байна. Үүний 192 нь өндөр насны тэтгэвэрт, бусад нь өөрийн хүсэлтээр болон хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр, гэрээний хугацаа дууссан, ажил мэргэжилдээ эрүүл мэндээр тэнцээгүй зэрэг шалтгаанаар гарчээ.
Түүнээс гадна өнгөрсөн онд банкны зээлээр байр худалдан авсан 400 орчим ажилтанд 3,1 тэрбум төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлсэн зэрэг нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа дурдлаа. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт  6045 хүн ажиллаж байна. Үүний 234 нь гадаад мэргэжилтнүүд бөгөөд энэ  тоо жилээс жилд буурсаар байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ОНХА-аас мэдээллээ.
 
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ