ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Цэргийн начин Г.Бадрах: Барилдахаар дэвжээнд гарахдаа нутгийн уул овоондоо сүсэглэн залбирдаг
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголчууд хүү төрвөл бөх болно хэмээн бэлэгддэг эрийн хийморьтой эрхэмсэг ард түмэн билээ. Дээлийнх нь ар гандсан ч үл тоох халхын сайхан уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байнаасаа төөрч үзээгүй харваачидтай Монгол наадам айсуй. Энэ удаад шинэхэн цэргийн начин, Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн бөх Ганцогтын Бадрахыг онцолж байна. Тэрбээр 18-хан настайдаа Батширээт сумын 60 жилийн ойн шигшээ барилдаанд түрүүлж сумын заан цол, 2015 онд олноо “босоо” хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд 7 давж, тойргийн заан цол хүртсэн. Хэнтий аймгийн өсвөрийн бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, Самдан аваргын нэрэмжит өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлсэн, Улсын аваргад Хэнтий аймгаа төлөөлөн 2 удаа амжилттай оролцож байсан тамирчин юм. Хүчтэний өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн их аваргуудын залгамж халаа болон ид барилдаж байгаа түүнд нутгийн түмэн олон итгэл хүлээлгэн дээлийнх нь захыг мушгиж буй.
2480 өдөр