Казахстаны Уалиханов дүүрэг Баян-Өлгийгөөс ажиллах хүч авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-26 11:30:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны урилгаар Казахстан Улсын Хойд Казахстан мужийн Уалиханов дүүргийн Засаг дарга М.Оспанов тэргүүтэй төлөөлөгчид Өлгий хотод ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр Өлгий сумын ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тухайн дүүрэгт Баян-Өлгий аймгаас ажиллах хүч авах болон одоо тэнд шаардлагатай байгаа боловсон хүчнүүдийн талаар танилцууллаа. Мөн Казахстан Улсад нүүж очих иргэдэд үзүүлэх тусламж, дэмжлэгүүдийн тухай мэдээлэл өглөө. Түүний тайлбарласнаар Уалихан дүүрэгт эмч, сувилагч, англи хэл, хөгжим, мэдээлэл зүй, математик, хими, сэтгэл зүйн багш, малчин, тракторчин зэрэг мэргэжилтэй хүмүүс хомс байгаа ажээ.

Өнгөрсөн сард аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Казахстан Улсад айлчлах үеэрээ Уалихан дүүргийн удирдлагуудтай уулзаж, Баян-Өлгий аймгаас ажиллах хүч авах,тодорхой салбаруудаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байсан юм.
  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ