Цас, зуднаас үүдэн аймгийн хэмжээнд 4000-аад толгой мал хорогдоод байна
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын гурван хэсэг өнгөрсөн өдрүүдэд сум орон нутгийн удирдлагууд, малчидтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн юм. Малчдын хувьд ханиад томууны гаралт ихэссэнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах, жороор олгодог эмийг өөрсдийн гар дээр хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд харилцаа холбоо тогтоох үүднээс жи-мобайлын сүлжээг сайжруулах, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл худалдаж авах зэрэг хүсэлтийг ажлын хэсгийнхэнд уламжилсан байна.
2307 өдөр